Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.01.11

Үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар өнөөдөр (2023.01.11) Хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Булигаар”, Хос аз”, “MARIS”, "Янмал" зэрэг үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортыг орлож импортыг нэмэгдүүлэхийг зорьж буй дотоодын үйлдвэрлэгчид төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж, бодлогын дэмжлэг хэр үр дүнтэй байгаа талаар Сангийн сайдын хувиар аж ахуй нэгжүүдтэй санал солилцлоо.

Үндэсний үйлдвэрлэгчид бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалах, цалингаа нэмэх боломжтой болсон тухайгаа ярилаа. Мөн хүнсний болон мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас чөлөөлсөн нь маш том дэмжлэг болсон гэв.

Тухайлбал урт хугацаатай хүү багатай арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1.2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж, хоёр тэрбум гаруй төгрөгийн татварыг улсад төвлөрүүлжээ.

Цаашид хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дарамтыг аль болох бууруулах төрийн бодлогыг үргэлжлүүлэхээ дотоодын үйлдвэрлэгчдэдээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn