СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 57485 М2 ТАЛБАЙН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
2024.01.07

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 57485 М2 ТАЛБАЙН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр /2024.01.07/ дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа гулгааг арилгах, зам цэвэрлэгээний байгууллагуудын ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг өгсөн.

Үүний дагуу нийт 43 хорооны 929 аж ахуйн нэгж байгууллага 1571 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 57485м2 талбайн цас мөсийг цэвэрлээд байна. Мөн дүүргийн зам цэвэрлэгээний 8 байгууллага 132 хүний бүрэлдэхүүнтэйгээр тусгай зориулалтын цас хусагч төхөөрөмжтэй 1 автомашин, давс бодис цацагч тусгай төхөөрөмжийн 2 автомашин, хар цас, хог ачих зориулалтын 10 машинаар 8 тн бодис, 2 м.куб дайргыг авто замын халтиргаа ихтэй хэсгүүдэд цацаж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 313 тн давс, 204,5 тн бодис, 132 м3 хайрга дайрганы нөөцтэй байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn