Иргэдийн шаардлага үр дүнд хүрлээ
2024.01.05

Иргэдийн шаардлага үр дүнд хүрлээ

Баянгол дүүргийн 25-р хороо, “My town” хотхоны зүүн талд байрлах 4000 м2 талбайг сургуулийн зориулалтаар, 28-р хороонд байрлах “Голден парк 2” хотхоны баруун талд байрлах 2000 м2 талбайг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшигч аж ахуйн нэгжүүд нийслэлд шилжүүлэн өгөхөөр болжээ.

Дээрх асуудлуудаар ИТХ-ын Төлөөлөгч н.Ганчулуун болон оршин суугч 3000 иргэний хамтаар гарын үсэг цуглуулж, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуягт уламжилж байсан. Энэхүү асуудлыг холбогдох хүмүүс, удирдлагуудад хүргүүлэн ажилласан нь өнөөдөр үр дүнд хүрч байна.

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн хэмжээнд төлөвлөлтийн алдаатай буюу улсын сургууль, цэцэрлэггүй томоохон хорооллуудын барилгажилт, төлөвлөлтийн алдааг засахаар эрчимтэй ажиллаж байгаа нь ийнхүү үр дүнд хүрлээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn