ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023.12.15

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Ашигт малтмал, газрын тосны газар, Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт АМГТГ-ын Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан дарга Б.Бямбасайхан, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нар өнөөдөр /2023.12.15/ гарын үсэг зурав.

Энэ үеэр талууд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах замаар орон нутгийн иргэдэд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.