2023.12.14

Хэнтий аймгийн 20 сум, сууринд хүрч, 3000 гаруй иргэнтэй уулзаж, хөгжлийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат сонгогдсон тойрог болох Хэнтий аймагт томилолтоор ажиллалаа. Тэрээр 11-р сарын 18-27, 12.09-13-ныг хүртэл Тойргийнхоо нийт 20 сум, сууринд хүрч, 3000 гаруй иргэдтэй уулзаж, хөгжлийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа.

СУМЫН СЭРГЭЛТ-ДАРХАН СУМ 

Дархан суманд сумын сэргэлт хөтөлбөрийн хөгжлийн форумыг зохион байгуулж, иргэдтэй хийх уулзалтын хүрээнд цаг үе, Засгийн газрын үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх хөтөлбөр, 2024 оны төсвийн талаар мэдээлэл хүргэлээ. 

Уулзалтаар сумын иргэд газар олголт нэмэх, хүлэмж нэмэгдүүлэх, гудамжны гэрэл, гэрэлтүүлэг, айл өрхмйн төвлөрсөг халаалт, залуучуудын орон сууцны хотхон гэх мэт давхардсан тоогоор 37 асуудал дэвшүүлж, шийдлээ тодорхойллоо.

Сумын сэргэлт - Бор-Өндөр 

Сумын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Бор-Өндөрийн нас насны,  мэргэжлийн онцлогтой 100 хүнийг хамруулсан хөгжлийг форум, иргэдийн төлөөлөл 300 шахам хүнтэй хийх уулзалтыг тус тус зохион байгууллаа.

Бор-Өндөрчүүд 4 салбарын хэлэлцүүлгээр тулгамдаж буй 30 гаруй асуудлыг шийдлийн хамт тодорхойлж, саналаа уламжлав. Мөн үеэр ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг Бор-Өндөрийн ногоочдоос уламжилсан хөрс, усны дээжид шинжилгээ хийсэн зөвлөмжийг сумын Засаг даргад хүлээлгэн өглөө.

Уулзалтын үеэр иргэдэд Засгийн газрын Авлигатай тэмцэх үйл ажиллагаа, төсвийн талаар мэдээлэл хүргэж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

ГАЛШАР СУМАНД АЖИЛЛАЛАА

“Сумын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Галшар суманд ажиллаж, сумын иргэдийн төлөөлөл 70 гаруй хүнийг хамруулсан хөгжлийн форум, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтынхаа хажуугаар малчдын амьдрал, хөдөө орон нутагт цас, зуд, цагийн үеийн байдалтай танилцаж явна. 

Галшар сумын нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, цас зуд хүндэрч болзошгүй байдалтай байна. Иргэдийн зүгээс өвс 15,0 мянга, тэжээл 33-35 мянган төгрөгийн ханштай, олдоц муу байгааг хэллээ. Үүнчлэн малчдын зээл төлөх хугацаа дөхсөн энэ цаг үед малаа борлуулах гэхээр ханш унасан, түлш, шатахуун хомстсон байдалтай байна. Иймд төрийн зохицуулалт шаардлагатай гэв.

Сумынхаа тулгамдсан асуудал, шийдлээ тодорхойлох хэлэлцүүлэгт 70 гаруй хүн идэвхтэй оролцож, давхардсан тоогоор 42 асуудлыг дэвшүүллээ.

Тоймолбол,
- Ундны усны эх үүсвэрт “Хөх бишрэлт” ХХК жоншны А лиценз авсан. Булгийн эх хөндөгдөх эрсдэлтэй байна,
- Төрийн байгууллагуудад боловсон хүчин дутагдалтай учир сумандаа “Илгээлтийн эзэд” хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Цөлжилтийн эсрэг олон наст ургамал тариалах,
- Галшар сум 20:00 цаг хүртэл ажилладаг ганц ШТС-тай, малчид өдрийн ажлаа амжуулаад шатахуун авахаар ирэхэд хүртээмжгүй байна. ШТС-аа нэмэгдүүлэх,
- Эмч нар орон нутагт, хөдөөгийн сумдад дутагдалтай байдаг учраас “Зөгийн үүр, хөнгөлөлттэй зээлээр суралцаж буй нөхцөлд хөдөө тодорхой хугацаанд ажиллаад дараагийн шатанд очих зохицуулалтыг аймаг, орон нутагтаа хийх, эмнэлгийн авто машин шаардлагатай,
- Хоршоо, бүлгээр малчид руу чиглэсэн ажил явуулах гэх мэт санал дэвшүүлж, арга замаа тодорхойллоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд Галшар сумын Сангийн далай багийг үүрэн холбооны сүлжээнд холбох, Эрүүл мэндийн төвд мобайл технологи олгохоор боллоо. Үүнчлэн түргэн тусламжийн авто машинаа сумын төсвөөс засварлахаар болов.

2020 оны 9-р сард тус сумыг 2021-2024 онд хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг иргэдээр эрэмбэлүүлэн авахад:
1. Шинэ сум төсөл
2. Сургуулийн барилгын өргөтгөл
3. Зүлэгт- Галшар чиглэлийн 35 кВ ЦДАШ шинэчлэх
4. Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар
5. Соёлын төв
6. ЕБС болон дотуур байрны цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох ажлуудыг эрэмбэлэн тойргийн гишүүддээ уламжилсан. Дээрх ажлууд бүрэн төсөвт тусгагдаж шийдвэрлэгдээд байна.

СУМЫН СЭРГЭЛТ-БАЯНХУТАГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ БОЛЛОО 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгийн хамт “Сумын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Баянхутаг суманд ажиллаж, хөгжлийн хэлэлцүүлэг, иргэдтэй хийх уулзалтыг зохион байгууллаа.


- Цас их унаснаас шалтгаалж малчид өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа нүүх боллоо, бэлчээрийн даац хэтэрсэн үед тавиул малыг нутгаасаа гаргах, ажил олгогч, туслах малчдын эрх зүйн асуудал, мал үржлийн ажил хяналтгүй байна, өвс, тэжээл, хивгийн экспортоос шалтгаалж дотоодод хомстол үүсэж, үнэ өсөж байна.

- Соёлын үйлчилгээг тогтмол зохион байгуулах, залуучууд сумандаа суурьшихын тулд жишиг сууц барих шаардлагатай гэх мэт тулгамдаж буй 33 асуудал, шийдлээ Баянхутагчууд “Сумын сэргэлт” хөгжлийн форумаар тодорхойлж, саналаа уламжлав.

Иргэдийн уулзалтад 70 шахам хүн оролцсон бөгөөд цаг үеийн мэдээлэл, Засгийн газрын авилгатай тэмцэх үйл ажиллагаа, 2024 оны төсөв, ХХААХҮ-ийн салбарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлж тэднийг сонслоо.

Сумын иргэн н.Батхүрээ: -Эрдэнэс тавантолгойн хувьцааны ноогдол ашгийг олгох талаар,
Сумын иргэн н.Баянмөнх: - Нөхөн сэргээгддэг малын бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж, махны экспорт, Баянхутаг сум аймагтайгаа ойрхон ч өвлийн цагт цаасанд боогдох талтай байдаг тиймээс хатуу хүчилттай зам биш юм аа гэхэд сайжруулсан шороон зам тавих, орон сууц барих асуудлаар ямар бодлого баримталдаг, Өмнөговийн газар эзэмшлийн талаар тодруулж, хариулт авлаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn