2023.11.16

С.Бямбацогт: Үндсэн хуулийн цэцэд нилээн том өөрчлөлт орох байх гэж найдаж байна

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Монголын төрд бэлтгэгдсэн зөв бодолтой, зөв сэтгэлтэй мэдлэг боловсролтой ийм хүмүүс хэрэгтэй. Гурвуулантай нь хамтарч ажиллаж байсан учраас сайн мэднэ. Мөнхсайхан багш арав хэдэн жил МУИС-д багшилж байсан, 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ажиллаж байсан энэ цаг үеээс нь сайн мэднэ. 2019 оны нэмэлт өөрчлөлт бол гарцаа байхгүй сүүлийн 20-д жил, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийе, төрийн тогтолцоог засъя аа, эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй, оновчтой болгъё, улсын их хурлын хязгааргүй эрх мэдлийг хязгаарлъя гэдэг хүрээнд сайн өөрчлөлт болсон. Энд гар бие оролцож ажиллын хэсэгт нь ажиллаж байсан энэ үүднээс 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайн өөрчлөлт болсон гэж үздэг.

Их хурлаас санал болгож байгаа Өлзийсайхан дарга бол олон жил парламентад мэргэшсэн, үндсэн хуулиар мэргэшсэн хүн ууган тамгийн газартаа байсан бол хэрэгтэй байсан байх. Энхтуяа  дарга бол хориод жил хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилласан туршлагатай, мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин. Ийм л хүмүүс монголын төрд хэрэгтэй байгаа зөв сэтгэлтэй, зөв бодолтой, улс эх орныхоо төлөө зарчимтай,   улааныг харж уравж, шарыг харж шаравдаггүй өөөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөртөө итгэлтэй ийм хүмүүс очиж байгаа болохоор Үндсэн хуулийн цэцэд нилээн том өөрчлөлт орох байх гэж найдаж байна. 

Үндсэн хуулийн цэцийн гаргаж байгаа шийдвэр асуудалтай байдаг аа, заримдаа болдог, заримдаа болдоггүй нэг гарсан шийдвэр нь нэг өдөр өөр болчдог тул иймэрхүү зүйлүүд цаашид гарахгүй байх аа. 2019 онд  Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр монгол төрийн бодлого тодорхой байх, тогтвортой байх, урт, богино хугацаандаа уялдаатай байх, монгол төр маань өөрийн гэсэн хөгжлийн бодлоготой, загвартай  байх талаар томоохон өөрчлөлт орсон. Урд нь бол ялсан нам болгон, эрх баригч болгон, дарга нар болгон өөрсдийн бодлогоо хэрэгжүүлдэг байсан бол монгол төр өөрийн гэсэн бодлоготой, өөрийн гэсэн хөгжлийн загвартай, өөрийн гэсэн хөгжлийн замналаар явах  энэ бололцоо боломжийг нээж өгсөн энийг та бүхэн улам төгөлдөржүүлэх, улам сайжруулах тал дээр илүү анхаарч ажиллаасай гэж хүсч байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn