2023.10.19

Х.Ганхуяг: Ирээдүйн өв сангийн хөрөнгө яагаад үнэгүйдээд байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдийн /2023.10.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Сангуудыг шалгаж байгаа. Ирээдүй их өв сан, 2,7 ихнаяд төгрөгийн алдагдалтай сан бий.Үр өгөөж байхгүй, ханшны алдагдалтай. Яагаад үүнийг үнэ цэнэгүй болгоод байна. Төсвийг дагасан хуулиас харахад Засгийн газар их идэвхтэй ажиллах юм байна. Харин хувийн хэвшилд орон зай олгохгүй нь ээ. үүнийг яаж шийдэх гэж байна. Мөн нийслэлээс сонгогдсон гишүүд түгжрэлийг бууруулах зорилгоор тодорхой төсвийг нийслэлд тусгуулж байгаа. Бид тойрог дээрээ, гэрэлтүүлэг,камержуулалт, дулаалгын асуудлыг оруулж болдоггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд хамгааллын асуудал яригдахад гишүүд юу хийсэн бэ гэдэг асуудал гарч ирдэг. Бидэнд эрхийн өгөхгүй, юм хийх боломж олгодоггүй. Манай тойрог дээр дулаалага хийэ байгаад дутуу орхигдсон хэд хэдэн барилга бий. Бид 2023 онд энэ ажил дуусах юм байна гэж ойлгосон боловч энэ ажил хийгдээгүй.

Дулаалага, гэрэлтүүлэг, камержуулалт аль алин ажил хэрэг болоогүй. Цаашид ийм ажлыг нийслэл хариуцах юм уу, бид хариуцаад явах уу, үүнийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Үерийн эрсдэлтэй холбоотой 4 ихнаяд төгрөг хэрэгтэй гэж Ц.Даваасүрэн гишүүд хэллээ, энэ төсөв нийслэлд тусгагдах уу, эсвэл улсын төсөвт үү. ДНБ 6 мянган доллар болно гэж байна, энэ нь иргэдийн амьдралд наалдахгүй байна. Уг нь Засгийн газар энэ жил өрхийн орлого руу илүүтэй анхаарч байгаа гэсэн. НӨТ-тэй холбоотой асуудал дээр байр сууриа нэгтгэсэн болов уу гэж бодсон, нэгтгээгүй байна.

Уг нь НӨТ-ийн буцаалтыг нэмэгдүүлснээр иргэдийн орлогод нөлөөлнө. Ирэх жил автобус нэмэгдэх тал дээр анхаарах уу. Төр, хувийн хэвшлийн хуулийг дутуу ашиглаж ээ. Сургууль, цэцэрлэг, соёлын төвийн асуудал дээр хувийн хэвшилтэй хамтрах боломж байгаагүй юу. Бүгдийн хөрөнгө оруулалт болгоод төсөв данхайж байна. Алтай хотхоны сургуулийн асуудлыг шийдэж өгсөн салбарын сайдад талархаж байна. Харин манай хорооны материал импекс гээд БГД-ын 25-р хорооны асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Ирээдүй өв сангийн асуудал 2025 онд үр ашигтай болгох боломж бий. ДНБ 6 мянган долаар биш, нэг хүнд ногдох үндэсний орлого 6 мянган долларт хүрэх юм. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хүн амын өрхийн орлогыг дэмжиж байгаа. Энэ эилийн 4,9 ихнаяд төгрөгийн 70 хувь дангаараа цалин тэтгэвэр нэмэгдсэн зүйлд анхаарсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn