Их, дээд сургуулиудын чансааг 83,5 хувиар МУИС тэргүүлжээ
2023.10.17

Их, дээд сургуулиудын чансааг 83,5 хувиар МУИС тэргүүлжээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургуулийг эрэмбэлжээ. Дээрх их, дээд сургуулиудын эрэмбийг БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас хамтран тогтоосон байна. 

Ингээд, их, дээд сургуулиудын чансааг 83,5 хувиар МУИС тэргүүлжээ. 

Монгол Улсын шилдэг 10 их, дээд сургууль:

1. МУИС

2. АШУҮИС

3. ШУТИС

4. МУБИС 5.

ХААИС

6. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль

7. СЭЗИС

8. Отгонтэнгэр их сургууль

9. Эм зүйн шинжлэх ухааны "Монос" их сургууль

10. СУИС

Цаашид олон улсын шаардлага хангасан дээд боловсролын сургалтын байгууллагыг бий болгож, чанарыг дээшлүүлэн олон улсад эрэмбэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний судалгааны их сургуультай болох нөхцөл бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.