Дорноговь аймгийн Волейболын холбооны тэргүүлэгчдийн хурал зохион байгуулагдлаа
2023.09.22

Дорноговь аймгийн Волейболын холбооны тэргүүлэгчдийн хурал зохион байгуулагдлаа

Хурлаар Дорноговь аймгийн Волейболын холбооны тэргүүлэгчдийг томилж, холбооны Нарийн бичгийн даргаар Волейболын спортын мастер Б.Бат-Ууганыг томиллоо.

Цаашид аймгийн Волейболын холбооноос орон нутагт волейболын спортыг сурталчилж, хичээллэгчдийн хүрээг өргөжүүлэх, волейболын материаллаг бааз, боловсон хүчний хангамж, бэлтгэл сургалтыг сайжруулах, өндөр ур чадвартай тамирчид бэлтгэх мөн улс, бүсийн тэмцээнүүдэд орон нутгаа төлөөлөн оролцох баг тамирчдыг системтэйгээр бэлтгэн оролцуулах тухай хэлэлцлээ.