Агро паркийн үргэлжлэл ногоон эрдэнэ
2023.09.18

Агро паркийн үргэлжлэл ногоон эрдэнэ

Ховд аймагт эрдэнэшиш тариалах ажил урагштай сайхан байна. "АРВИЖИХ ФЕРМ" ХХК усалгаатай газар тариалан эрхэлж энэ жил 2000-га-д эрдэнэшиш, 500 га-д ногоон тэжээл тариалжээ.

Ховд гол дээр суурилуулсан Усны толгойн барилга нь цагт 1000 тн ус татах хүчин чадалтай. Нэг услалтын систем нь гэхэд 100 га талбайг 540 тн усаар бороожуулах хүчин чадалтай аж.

Манай Ховд аймгийн тэжээлийн хэрэгцээ жилд 1000 тн бөгөөд эднийх 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 1 ний хооронд эрдэнэшишээ хурааж 3000 тн даршилсан хүчит тэжээл бэлтгэн баруун бүсийнхээ хэрэгцээг хангахаар төлөвлөжээ.

Одоо харин малчид маань өвлийг өнтэй мал мэнд, сүрэг бүрэн давахын тулд эрдэнэшишийн даршилсан тэжээлээ эртнээс базааж хэрэглэж сурах шаардлага байна.

Аймгийн хэмжээнд одоогоор нийт 3000 га д тариалалт хийсэн бөгөөд ХОВДАГРО ПАРК төслийн хүрээнд усалгаатай тариалалтыг нэмэгдүүлж жимс жимсгэнэ, нарийн ногоо, өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлж эрдэнэшиш, царгас гээд тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого амжилттай хэрэгжиж байна.