ГУРВАН СУУРЬТ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ
2023.09.13

ГУРВАН СУУРЬТ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Гурван суурьт хөтөлбөр”-ийг Сонгинохайрхан дүүргийн нийт төрийн албан хаагчдад танилцуулсан уулзалт боллоо.

Уулзалтын эхэнд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар товч танилцуулгыг хийсэн юм.

Уулзалтаар Нийслэлийн хөгжлийн чиг хандлага, хөгжилд саад болж буй хүчин зүйл, тэдгээрийн гарц шийдлийн тухай хэд, хэдэн багц асуудлыг хөндлөө. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хотын төвлөрлийг бууруулах, хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүд бодитой хэрэгжих суурь бүрдэх гэх мэт эдийн засгийн хэмжээ олон хэлбэрээр тэлэх боломжтой шийдлийн талаар танилцуулсан уулзалт боллоо.