ХЭҮК-ын гишүүн, албан хаагч нар хүүхэд залууст хүний эрх, үүрэг, хариуцлагыг таниулах хичээл заалаа
2023.09.05

ХЭҮК-ын гишүүн, албан хаагч нар хүүхэд залууст хүний эрх, үүрэг, хариуцлагыг таниулах хичээл заалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад уриалсан билээ.

Энэ хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 01, 04-ний өдөр

1. Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид МУИС-ийн оюутнуудад

2. ХЭССХ-ийн дарга Х.Цэцгээ Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн сурагчдад

3. Хүний эрхийн боловсрол хариуцсан референт Э.Сансар Ерөнхий боловсролын “Тольт” сургуулийн сурагчдад

4. Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн сурагчдад

5. Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг ХААИС-ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн оюутнуудад

6. Баян-Өлгий аймаг дахь референт Л.Уранчимэг тус аймаг дахь Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын сурагчдад

7. Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа тус аймгийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн сурагчдад

8. Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагчдад болон тус аймаг дахь Политехник коллежийн оюутнуудад

9. Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэг Баруун-Урт сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдад

10. Төв аймаг дахь референт У.Чойжилсүрэн Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн сурагчдад

11. Хэнтий аймаг дахь референт Д.Эрдэнэбаясгалан Хэрлэн сумын 5 дугаар сургууль, Book bridge сургалтын төвийн сурагчдад болон тус аймаг дахь Политехник коллежийн оюутнуудад

12. Увс аймаг дахь референт Я.Хонгорзул Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдад

13. Хөвсгөл аймаг дахь референт М.Тунгалагмөрөн тус аймаг дахь “Эрдмийн далай”, “Ирээдүй 21 дүгээр зуун, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагчдад хүний, эрх, үүрэг, хариуцлагын талаарх мэдлэг, боловсрол олгох хичээл заалаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан юм.

“НЭР ТӨР, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ-75 ЖИЛ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС