БЗД-ийн 11,20,23,28,33,35-р хорооны иргэд хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл бүрдэв
2023.08.15

БЗД-ийн 11,20,23,28,33,35-р хорооны иргэд хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл бүрдэв

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд Х.Булгантуяа санаачлан орон нутгийн хөгжил болон өрхийн бизнесийг дэмжих, хэрэглээний хүнсээ өөрөө тарьж ургуулах, шинээр хүнсний ногоо, мод, цэцгийн үрсэлгээ хийх зэрэгт сургах зорилгоор Баянзүрх дүүргийн 11, 20-р хороодод нийлэг хальсан бүрхэвчтэй, 6х20 хэмжээтэй зуны 30ш хүлэмжийг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.

Тус хүлэмж нь ашиглалтын хугацаа урт, чанартай, эдэлгээ сайн 20-30 жил ашиглах боломжтой, нарны гэрэл бууруулагч тор, дуслын усалгааны иж бүрэн системтэй бол удахгүй өвлийн хүлэмж барих ажлын зураг дуусаж барьж эхлэхэд бэлэн болоод байна.