2023.07.06

Г.Ганболд: Өмнөх түр хорооныхоо тайланг сонссоны дараагаар, дахин түр хороо байгуулах эсэх ээ ярих хэрэгтэй!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

Дахин түр хороо байгуулж байгааг ойлгохгүй байна. Чимээгүй яваад байгааг нь дээрэлхэх хандлага УИХ-ын удирдлагуудаас гардаг болчихлоо. Нүүрсний түр хороо байгуулаад улмаар бүтэн нэг жил ажиллаад, сонсгол зохион байгуулах талаар маш олон удаа хүсэлт өгсөн. Хийлгэхгүй байж байгаад, хугацааг нь дуусгаж татан буулгаад дахин түр хороо байгуулах болж буйн шалтгаан юу вэ?

Өмнөх түр хорооныхоо тайланг сонссоны дараа, дараагийн түр хороог байгуулах эсэх ээ ярьдаггүй юм уу. Тайлангаа сонс л доо. Үнэхээр муу ажилласан бол татан буулгаж байгаад дараагийн асуудлаа ярих ёстой шүү дээ.

УИХ-аас ажлын хэсэг байгуулсан, би түүнд орсон. Сонсгол зохион байгуулах ямар ч боломжгүй хэмээн би гарын үсэг зураагүй. Дахин түр хороо байгуулж буй асуудал дээр, хардах басхүү гомдох сэтгэл төрж байна.

Бид сонсголоо ирэх 4 дүгээр сард хийнэ гээд нийтэд зарлачихсан байхад боломжгүй гэдэг байдлаар зогсоочихсон. Ийм байдлаар яваад байж болох юм уу.

Өмнөх түр хорооны 13 гишүүдийн бүтэн жилийн хөдөлмөр, 5 хянан шалгагч, 5 шинжээч төрийн өмчит компаниудтай холбоотой худалдан авах гэрээ, опптейк гэрээ, нүүрсний бодит хулгайтай холбоотой асуудлаар бүтэн жил ажилласан шүү дээ.