“Оюутан цагдаа-2023” хөтөлбөрт 150 гаруй оюутнууд хамрагдаж байна
2023.06.26

“Оюутан цагдаа-2023” хөтөлбөрт 150 гаруй оюутнууд хамрагдаж байна

“Оюутан цагдаа” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 8 удаагийн арга хэмжээний хүрээнд 700 орчим оюутан залуучууд хамрагджээ.

Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана. “Оюутан цагдаа-2023” арга хэмжээг 2 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд өдөрт 4 цагаар эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.