Говийн V дүрийн ноён хутагтийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байна
2023.06.12

Говийн V дүрийн ноён хутагтийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байна

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан “НОЁН НУТАГТЫН ӨВ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” сэдвийн дор 5 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний VI хурлыг 2023 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотод Чингис хаан музейн хурлын танхимд зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд 40 эрдэмтэн, судлаач оролцож байгаагийн 5 нь гадаадын эрдэмтэн судлаачид бөгөөд энэхүү хурлаар Ноён хутагтын намтар, бүтээлд холбогдох судалгаа, гадаад дахь ноён хутагт судлал, өв хүн төрөлхтний соёлын өв, шашин, гүн ухааны судалгаа, урлаг, утга зохиол, соёлын судалгаа, түүхэнд холбогдох аман түүх, хууч яриа болон ноён хутагтын түүхэн дурсгалт газрууд гэсэн сэдвээр илтгэл тавигдав.