ХЭҮК-ыг санхүүгийн аудитын зөрчилгүй гэж дүгнэжээ
2023.05.12

ХЭҮК-ыг санхүүгийн аудитын зөрчилгүй гэж дүгнэжээ

Үндэсний аудитын газраас Хүний эрхийн Үндэсний Комиссыг санхүүгийн аудитын зөрчилгүй гэж дүгнэн Комиссын дарга Ж.Хунанд 2023 оны “Аудитын зөрчилгүй дүгнэлт, тайлан”-г Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг өчигдөр /2023.05.11/ гардуулжээ.

ҮАГ-аас “ХЭҮК-ын даргын төсвийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн бүх материаллаг зүйлсийн хувьд үнэн зөв толилуулсан” дүгнэсэн байна.

Уулзалтаар Үндэсний аудитын газраас ирэх жилийн санхүүгийн тайлангийн аудитын талаар баримтлах бодлого, чиглэлийг танилцуулж, харилцан санал солилцсон бөгөөд уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, ҮАГ-ын Аудитын менежер П.Чанцалдулам, Аудитор С.Алтанхуяг нар оролцов.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn