Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн” болгоно
2023.04.28

Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн” болгоно

Өмнө нь иргэд газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авахдаа заавал газрын албыг зорьж, дараалалд зогсдог, мөн газрын гэрчилгээгээ авахын тулд 14-30 хоног хүлээдэг байсан.

Харин egazar.gov.mn цахим үйлчилгээг нэвтрүүлснээр газрын гэрчилгээг цахимаар QR кодтой олгон, иргэдийн цаг завыг хэмнэж, цаасны хэрэглээг бууруулж байгаа. Газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, лавлагааг хоёр минутын дотор хэвлэж авах боломжтой болсон. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол гарснаар Нийслэлийн Засаг дарга 2021 онд захирамж гарган, газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.