2023.04.12

Ц.Сэргэлэн: Хууль өөрөө ямар нэг салаа утгагүй, тодорхой байх ёстой

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.12) хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, хуулийн зүйл, заалтын томьёолол маргаан үүсгэхүйц салаа утгатай байх нь буруу, маргаан үүсгэж байгаа л бол маргаангүй байхаар найруулгын засвар хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. 

Маргаан үүсээд байгаа нөхцөл бол хууль өөрөө хоёрдмол утгатай, яаж ч тайлбарлаж болохуйц ямар өнцгөөс энэ асуудалд хандах вэ гэдгийг хуулийн өөрийн агуулга, үг зэргээс болжээ. Өөрөөр хэлбэл “ХЭЛЭЛЦЭН”, “ШИЙДВЭРЛЭНЭ” гэдэг үг хоёр өөрөө маш олон агуулгыг илэрхийлдэг. Шийдвэрлэнэ" гэдэг нь шийдвэр гаргана гэсэн үг. Ямар ч шийдвэр гаргаж болно. Дэмжинэ, дэмжихгүй гэдгээс эхлээд, хэлэлцэнэ гэдгээр өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, энэ өнцгөөс асуудалд хандаж болно. 

Өөрөөр хэлбэл хэлэлцэж байна гэж яваад байдаг, хурал хойшиллоо, завсарлалаа, ирц бүрдсэнгүй гэдэг энэ нь шүүхийн шийдвэр нэн даруй хэрэгжих учиртай, тэр процессыг алдагдуулаад байна уу гэсэн ойлголт харагдаад байна. Хууль өөрөө ямар нэг салаа утгагүй, тодорхой байх ёстой. Ингэж чадвал маргаан үүсэхгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрийг 1-рт эцсийн байна, 2-рт бүх субъектүүд хэрэгжүүлнэ. 3-рт нэн даруй хэрэгжүүлнэ гэсэн Үндсэн хуулийн суурь агуулгыг хэрэгжүүлэхэд энэ нэгжийн хуульд орсон хоёр үг, өгүүлбэрүүд салаа утга илэрхийлснээс болоод асуудал үүсээд байна гэж харж байгаа юм. Ийм учраас цаашдаа ямар ч хуулийг хэлэлцэхдээ энэ талаас нь харж үзэх ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn