2023.03.24

Ж.Батжаргал: 13-А маягтыг хэтэрхий хялбаршуулж болохгүй

УИХ-ын чуулганы /2023,03,24/-ны өдрийн  үдээс хойших хуралдаанаар Хувийн хэвшлийн болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Эрүүл мэндийн салбарт байгаа асуудлыг нотолгоонд суурилж сайн эмчлэх хэрэгтэй. Шатлал бүр чиг үүрэгтэй, үүнийгээ дагасан стандарт гаргаарай. Урьдчилан сэргийлэлт мэдээж сайн. Гэхдээ багцын асуудал дээр хүндрэл байгаа юм байна. Үүнийгээ задалж анхан шатны асуудлаа шийдээрэй. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага дээрээ үзүүлээд үнэхээр өвчтэй бол цаад эмнэлэг рүү хандана. Хэрвээ 13-А маягтыг хэтэрхий хялбаршуулбал анхан шатны байгууллагаа унагана, дараагийн шатлалын эмнэлгийн оочроо дийлэхгүй, зөв зохицуулах ёстой. ЭМ-ийг дэмжих төв байгуулсан, хур тааруу байгаа нь дуран, техник хэрэгслийн хүртээмж муу байгаа юм байна. Иймд дурангийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Байгаа материаллаг баазаа өргөн цар хүрээтэй ажиллах шаардлагатай байна, цаашдаа хэрхэн анхаарах гэж байна вэ.

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Чинзориг хариуллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: ЭМ-ийн сайд, Спортын сайдтай хамтарч ажиллах хэрэгтэй

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn