2023.03.20

Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хоол боловсруулах үйлдвэр, сав, баглаа боодлын “Шинэ Гантиг” ХХК, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Траст Tрейд” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь  хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг юм. Мал аж ахуйн салбарт 17 тэрбум, газар тариалангийн салбарт 52 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Олон жил хүсэн хүлээж байсан 3-5 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөгийн зээл олгохоор болсонд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид талархал илэрхийллээ.