2023.03.10

Хүүхдийг Ивээх Сангийн тусламж малчдад хүрлээ

Тус сангийн “Өвөлжилт хүндэрсэн сумдын малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийн тусламж Төв аймгийн Эрдэнэсэнт сумын малчдад хүрсэн юм.

Цаг хэцүү байгаа энэ үед тусламжаар Эрдэнэсант сумын 50 өрхөд мөнгөн тусламж, хорголжин тэжээл өгсөн байна. Мөн дотуур байрны 157 хүүхдэд эрүүл ахуйн багц өгчээ. Эрдэнэсант сумынхаа иргэд, малчдын нэрийн өмнөөс Хүүхдийг Ивээх Сан, хүндэт хандивлагч доноруудад баярласан талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүсье.

Борнуур сумын малччид төслийн тусламж хүлээн авлаа

Цаг хэцүү байгаа энэ үед тусламжаар Борнуур сумын 50 өрхөд мөнгөн тусламж, хорголжин тэжээл өгсөн байна. Мөн дотуур байрны 126 хүүхдэд эрүүл ахуйн багц өгчээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn