2023.03.09

Австралийн үндэсний их сургуульд 12 Монгол оюутан суралцаж байна

Австралийн үндэсний их сургууль 1946 онд байгуулагдсан. Австралийн төрийн өмчит тэргүүлэх 8 сургуулийн нэг юм. 22 мянган оюутантайгаас 8500 нь гадаад оюутан байна. Дэргэдээ 7 коллеж, ахисан түвшний судалгааны хүрээлэнтэй.

Австралийн үндэсний их сургуулийг Монгол улсын 90 гаруй иргэн төгссөн байдаг. Өнөөдрийн байдлаар 12 оюутан амжилттай суралцаж байна. Төгсөгчид болон оюутнуудын дийлэнх нь Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцсан байдаг.

Миний бие тус сургуульд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Монгол, Австралийн их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.