"Хайрын бэлэг" арга хэмжээ боллоо
2023.03.06

"Хайрын бэлэг" арга хэмжээ боллоо

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дунд өрнөсөн "ХАЙРЫН БЭЛЭГ" арга хэмжээнд оролцож чөлөөт яриа өрнүүллээ.

Арга хэмжээнд манай дүүргийн 43 хорооны хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй эмэгтэйчүүд оролцож нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, өөрсдийн эрхийг таниулах талаар ярилцсан. А.Баяр дарга хувьд хүн бүхэн эрх тэгш, хүртээмжтэй нийгэмд амьдрах ёстой талаар онцолж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрд ээлтэй байхын тулд 2 хороог сонгож "ЖИШИГ" болгон тохижуулж, цаашид боломж нь байвал бүх хороогоо хүн бүрд ээлтэй болгон тохижуулахаар зорьж байгаагаа дуулгалаа.

Тус арга хэмжээ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд болсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, шаардлагатай 4 эмэгтэйд тэргэнцэр, 150 гаруй эмэгтэйг азтанаар шалгаруулж үндэсний бараа бүтээгдэхүүнээр шагнасан. Мөн 23-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй ч хувиараа оёдол хийж амьдрал ахуй, амьжиргаагаа шийддэг бүсгүйн тавьсан санал хүсэлтийн дагуу УИХ гишүүн Э. Бат-Амгалан гишүүний зүгээс оёдлын машин, хэрээсний машиныг бэлэглэсэн явдал нь арга хэмжээг улам сайхан болгож эмэгтэйчүүдэд урам, дэмжлэг өгсөн нь сайхан байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn