2023.03.06

Орхон аймгийн 24 багийн төвийг иж бүрэн техник хэрэгслээр хангав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гаргасан 1.8 тэрбум төгрөгөөр Орхон аймгийн 24 багийн төвийг иж бүрэн техник хэрэгслээр хангалаа. Үүнд:

  • Сүлжээний сервер
  • Хувилагч төхөөрөмж
  • Суурин компьютер
  • Хурлын ЛЕД-дэлгэц
  • Хурлын микрофон
  • Программ хангамж бүхий 27 нэр төрлийн 688 ширхэг техник тоног төхөөрөмж орж байна.
Төрийн үйлчилгээг ард иргэд хурдан шуурхай, хүртээмжтэй авах боломжтой боллоо.