Өлзийт сумын номын сан зөөврийн компьютертэй боллоо
2023.02.21

Өлзийт сумын номын сан зөөврийн компьютертэй боллоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг аавынхаа гэгээн дурсгалыг мөнхөлж, төрөлх Өлзийт сумын Соёлын төвд аавынхаа нэрэмжит НОМЫН САН-гийн үүдийг өнгөрсөн зуны нар хур тэгширсэн билэгт сайн өдөр эгэл нутгийнхаа олон түмэн, эрхэм төрийн түшээд, ээж дүү, ах дүү төрөл төрөгсдийнхөө хамтаар нээсэн билээ.

Тэрээ, сар шинээр аавыгаа дурсан, эрдэм номын их үйлийг нь үргэлжлүүлж номын санд нутгийнхаа ирээдүй болсон бяцхан хүүхэд багачуудыг дэлхийтэй холбох гүүр болгож зөөврийн компьютерүүдийг хүргэж, Өлзийт сумын Засаг дарга Галсрандоржид хүлээлгэж өглөө.

Бидний ирээдүй эрдэм номтой, мэдлэг боловсролтой, дэлхийн энтэй хүмүүс болох болтугай хэмээн ерөөсөн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn