2023.01.17

Зам, талбай цэвэрлэгээний 28 машиныг хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө

-Зам, талбайн цэвэрлэгээний эдгээр машин нь БНХАУ-ын “Greenhub” маркийнх. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллахад нэн тохиромжтой. Бүхээг дотроо агааржуулагч, халаалттай тул өвөл, зуны улиралд дааруулахгүй, халууцахгүй. Ашиглалтын хувьд ч давуу талууд бий. Машины урд талын хоёр шүүрээр явган хүний зам, талбай болон нуухны хог хаягдлыг шүүрдээд соруулж авдаг, усны хошуутай тул тоос шороо бужигнуулахгүй. Өвөлдөө дагтаршаагүй цас, хялмааг мөн шүүрдэн соруулж цэвэрлэнэ. Мөн хогийн саваа автоматаар буулгаж хог хаягдлаа асгах тул ажилчдын цаг завыг хэмнээд зогсохгүй, хөдөлмөрийг ч хөнгөвчилнө.