Мандал сумын Хэрх тосгоны эрүүл мэндийн төв шүдний кабинеттэй боллоо
2023.01.06

Мандал сумын Хэрх тосгоны эрүүл мэндийн төв шүдний кабинеттэй боллоо

Эрүүл мэндийн төв шүдний эмнэлгийн иж бүрэн тоног төхөөрөмж, хэрэгсэл бүхий шүдний кабинеттэй болж, үйл ажиллагаа нь эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж хорт хавдар болон бусад төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог шат дараатай зохион байгуулж, Эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлуудыг шийдвэрлэсээр ирсэн.

Энэ удаад Мандал сумын Хэрх тосгоны 3400 орчим иргэдийн амны хөндийн эрүүл мэндэд нэн шаардлагатай шүдний нарийн мэргэжлийн эмчтэй, шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл бүхий кабинеттай болгож, үйл ажиллагаа нь эхлээд байна.
Уг кабинет ажилласнаар сумын Нэгдсэн эмнэлгийн Шүдний кабинетад үзлэгийн цаг, очер дугаарын хүрэлцээ дутмагаас иргэд шаардлагатай тусламжаа бүрэн авахад үүсдэг байсан хүндрэл шийдэгдэж, тосгоны иргэд амны хөндийн эрүүл мэндийн асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлэн цаг зав, санхүүдээ хэмнэлт хийж, эмнэлгийн үйлчилгээний ачаалал буурах нөхцөл бүрдэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn