Ц.Даваасүрэн: Хөвсгөл аймгийн хөгжлийн гарц бол уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар
2022.11.07

Ц.Даваасүрэн: Хөвсгөл аймгийн хөгжлийн гарц бол уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар

Сүүлийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт “Аспайр майнинг” буюу “Хургатай хайрхан” ХХК өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар нутгийн ард иргэд, малчдын зүгээс ихээхэн санал, гомдол ирүүлж байна.

Тухайн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх тал дээр холбогдох арга хэмжээ авах тухай хүсэлтийг аймгийн удирдлагуудад хүргүүлээд байна. Үүн дээр нутгийн ард иргэд та бүхний идэвхи, оролцоо гол хүчин зүйл болно шүү.

Манай аймгийн хөгжлийн гарц бол уул уурхай бус хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар юм гэдэг байр суурийг миний бие өнгөрсөн хугацаанд илэрхийлж, энэ талаар олон төсөл арга хэмжээг санаачлан ажиллаж, хэрэгжүүлж ирснийг та бүгд мэдэх биз ээ. Хамгийн их малтай, хамгийн үзэсгэлэнт газар нутагтай аймаг шүү дээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn