Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт хүнсний үйлдвэрүүдэд ажиллав
2022.10.19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт хүнсний үйлдвэрүүдэд ажиллав

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хамт хүнсний үйлдвэрүүдэд ажиллав.

  • “Үлэмж органик” үйлдвэр: Жилд 600 тонн сүү боловсруулж, 10 нэр төрлийн 1,000,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийслэл, орон нутагт борлуулдаг. Анхны “Органик бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч.

  • “Баялаг Фийд” үйлдвэр: Өдөрт 240 тонн, сард 5000 тонн бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай, малын генетикийг өөрчлөх химийн хүчтэй бодисгүй таван хошуу малын тэжээл үйлдвэрлэгч компани.
  • “Гацуурт” компани: Цагт 150 литр цэвэр зөгийн бал савлах хүчин чадалтай, Польшийн “Lyson” компанийн зөгийн бал савлах шугамыг ашиглалтад оруулан ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн гол үзүүлэлт болох хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд хүнсээ дотоодоосоо хангах асуудал нэн чухал.

Иймд хүнсний салбарын үйлдвэрүүддээ бодлогын болон хууль эрх зүйн хүрээнд боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ онцоллоо.