Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардууллаа
2022.09.06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад нэрэмжит шагналаа гардууллаа

Өнгөрсөн онд олон улсын олимпиадаас Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын 5 төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг 8 сая, хүрэл медальтныг 5 сая, тусгай байрын эзнийг 3 сая төгрөгөөр тус тус шагнав. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал олголоо.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байна.

Олон улсын олимпиадад Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм. Тодруулбал: 

  • Математикийн олимпиадад 6 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-3, тусгай байр-1
  • Химийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2
  • Мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцон хүрэл медаль-2
  • Физикийн олимпиадад 5 сурагч оролцон мөнгөн медаль-1, хүрэл медаль-3
  • Биологийн олимпиадад 4 сурагч оролцон мөнгөн медаль-2, хүрэл медаль-2 нийт 5 сурагч мөнгөн медаль, 12 сурагч хүрэл медаль авч, 2 сурагч тусгай байр эзэлжээ.