Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна
2022.08.10

Цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг E-Mongolia.mn цахим системээр зохион байгуулна.

Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.

Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.

1 ДҮГЭЭР ШАТ

08.10-08.24     Хүсэлт хүлээн авах

08.25-08.26     Цэцэрлэгт хуваарилах

08.26-09.09     Бүртгэлийг баталгаажуулах

2 ДУГААР ШАТ

09.10-09.25     Хүсэлт хүлээн авах

09.26-09.27     Цэцэрлэгт хуваарилах

09.27-09.30     Бүртгэлийг баталгаажуулах

 3 ДУГААР ШАТ

10.03-10.24     Хүсэлт хүлээн авах

10.25-10.26     Цэцэрлэгт хуваарилах

10.26-10.31     Бүртгэлийг баталгаажуулах

Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Ингэхдээ нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байх шаардлагатай. Харин орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.