СБД-ийн 15-р хороо орчин үеийн стандартын сагсан бөмбөгийн талбайтай боллоо
2022.08.09

СБД-ийн 15-р хороо орчин үеийн стандартын сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гүүрний урд талбайд орчин үеийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбайг байгуулжээ.

Мөн талбай орчмыг иргэд амарч суух сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэргээр тохижуулсан байна.