2022.07.06

Б.Бат-Эрдэнэ: Ард иргэд хууль шүүхийн байгууллагад сэтгэл дундуур байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Иргэд олон нийттэй уулзаж явахад хууль шүүхийхэнд сэтгэл дундуур байна. Хэрэг маргааныг шийдэж буй байдал эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй танилд талдаа татдаг асуудал ийм асуудал байна их байна гэж ярьж байгаа юм. Нөгөө талд улс төрийн эрх мэдэл, эд хөрөнгө их төвлөрүүлсэн олигархи, маф бүтэц Монголд бий болчихсон. Энэ хүмүүст хууль, шүүхийн байгууллага үйлчилж байна гэсэн шүүмжлэл их бий. Энэ дээр шүүхийн байгууллага, нэр дэвшиж буй хоёр шүүгч ямар үнэлэлт, дүгнэлттэй байна вэ.