2022.07.06

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зөрчөөд явбал засаглалын хямрал үүснэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Үндсэн хуулийн цэц 06-дугаар сарын 27-нд байж боломжгүй шийдвэр гаргасан. Үндсэн хуульд холимог тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн агуулга байдаггүй. 1991 оны 10-р сарын 15-нд Улсын бага хурлаар холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал хураалт явуулахад унасан. Энийг үндэслээд 2016 онд Үндсэн хуулийн цэц 05 тоот тогтоол гаргаж Үндсэн хуульд холимог тогтолцооны агуулга байхгүй гэж үзсэн. Гэтэл 6 жилийн дараа энэ шийдвэрээ эргэж хараад цуцалж байгаа юм. Үүнийг та нар юу гэж бодож байна вэ.

Хоёрдугаарт, би Улсын дээд шүүхэд өөрийн илгээсэн 3 хүнээ буцааж тат гэсэн шаардлага тавьж байгаа. Та бүхэн дээд шүүхэд очихоороо энэ асуудалд яаж хандах вэ? 

Энэ асуудал дээр дээд шүүх анхааралтай хандахгүй, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зөрчөөд явбал засаглалын хямрал үүснэ. Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуульд анхнаасаа байгаагүй агуулгыг бий болгох гэж оролдож байгаа нь зөв үү?