2022.06.28

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх иргэдийн саналыг сонслоо

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан, Алтанбулаг, БаянӨнжүүл, "Ланс" 2-р баг, "Баруун-Зуунмод" 6-р багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан, үндсэн 4 асуудлаар санал бодлыг нь сонслоо.

УИХ-аас "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай" тогтоол батлагдсантай холбоотой Их хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байна. Одоо яригдаж буй өөрчлөлтүүд нь зөвхөн хууль зүйн асуудал биш бөгөөд хүний эрхийг хамгаалах, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Үндсэн хуулийг цаашид удаан хугацаанд тогтвортой байлгах, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх боломжийг бий болгох ёстой.

Тухайлбал,

  • Хүний эрхийн талаарх үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх,
  • Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах,
  • Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэх зэрэг асуудлаар ярилцлаа.

Баян-Өнжүүл суманд ажиллах үеэр Эрүүл мэндийн төвийн барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзлаа. Гүйцэтгэл одоогоор 90 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ 7 сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгөхийг санууллаа. Шинэ барилгын тохижилтод шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг холбогдох яам, агентлагуудад хандан, шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

Мөн сумдын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан авч, ирэх онд багтаан үе шаттай шийдвэрлэхээ иргэдтэй хийсэн уулзалтын үеэр танилцууллаа.

Мөн сум орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц болон цаг үеийн ажлуудтай танилцаа. Сумдын Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан авч, ирэх онд багтаан үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn