2022.06.23

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна

Төв аймгийнхаа Борнуур сумын иргэд сонгогчидтой 6 дугаар сарын 23-ны өдөр уулзан ажлын тайлангаа тавьж, санал хүсэлтийг нь сонслоо. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал сэтгэгдлийг нь сонслоо.

Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, цаашид шаарлагатай хөрөнгө оруулалтын талаар санал солилцлоо. Өндөр настан Б.Пагма гуай, Лосол багшийнд зочилж ахмадуудынхаа сургааль захиасыг сонслоо.
#Борнуур суманд эмч, эмнэлэгийн ажилтан дутагдалтай байгаа ба төрийн албан хаагчдад зориулсан байр хэрэгтэй байгаа юм байна. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ЖДҮ-ийг дэмжих, сумын онцлогт тохирсон хөрөнгө оруулалтыг хийх, группд байдаг хүмүүсээ анхаарах зэрэг саналуудыг хэлж байв.

ҮХНӨ-ийн асуудлаар уулзалтад оролцсон иргэд:

  • - Төрийн сүлд өөрчлөх асуудал тийм чухал биш бөгөөд өөрчлөлттэй холбоотой зардал нэмэгдэнэ.
  • - Засаг даргыг шууд томилох нь дарангуйлал үүсгэх сөрөг талтай тул дэмжихгүй.
  • - УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв.
  • - Цаазын ялгүй Монгол улс гэдэг байр сууриа хадгалан үлдэх нь зөв зэрэг саналуудыг хэллээ

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn