2022.05.25

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сүхбаатар сумын ЕБ-ын 3-дугаар сургуулиар зочиллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын сумын Ерөнхий боловсролын 3-дугаар сургуулиар зочиллоо.

Тус сургууль сурч боловсрох орчиндоо бүтээлч, шинэлэг, үзэмжтэй тохижилтыг бий болгохоор ажиллаж байна. Сургуулийн удирдлага технологийн багш мэргэжлийнхээ урыг гарган хамт олонтойгоо эдгээр тохижилтыг өөрсдийн гараар хийж бүтээжээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат энэ сургуулийн барилгын ажлыг Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа багш нарынх нь хүсэлтээр эхлүүлэн, Сангийн сайдаар ажиллаж байх үедээ ашиглалтад оруулж байсан түүхтэй.

Тэрээр сурах орчин, нөхцлөө сайжруулахын тулд санаачилгатай ажиллан, үлгэр жишээ тохижилтыг хийж байгаа тус сургуульд шаардлагатай байсан урлаг заалны гэрэлтүүлгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Өнөөдөр энэхүү сургууль 600 сурагч, 50 орчим багш, ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.