2022.05.24

"Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хурал боллоо

Засгийн Газрын холбогдох байгууллагууд болон хөгжлийн түнш байгууллагууд "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэлтэй танилцан зөвлөлдөх хурлыг зохион байгууллаа

Тус хөтөлбөрийг УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан Швейцарын Хөгжлийн Агентлаг хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хурлаар хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлж, эрүүл, аюулгүй орчныг бий болгох тавьсан зорилгоо хангахад чиглэсэн үр дүнд хүрэхүйц арга замын талаар хэлэлцсэн юм.

Зөвхөн Улаанбаатар хот бус үндэсний хэмжээнд аюул дагуулсан асуудал болоод буй агаар, орчны бохирдлоос бүрэн ангижрах урт хугацааны үр дүнтэй ажлуудыг хийх, төслүүдийг төлөвлөх талаар мэдлэг туршлагаасаа хуваалцан санал солилцож, танхимаар болон цахим хэлбэрээр хуралд оролцсон УИХ-ын гишүүд, Засгийн Газрын яам, агентлаг, нийслэл, аймгийн удирдлагууд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн болон хувийн хэвшлийн төлөөлөл нартаа баярлалаа