2022.05.24

Б.Энх-Амгалан: Гүний усыг ашиглах гэрээний нөхцлийг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Гэхдээ үүн дээр төрийн байгууллагуудын нэрийг заамаар байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам гээд мэргэжлийн байгууллагуудыг бүгдийг оруулж байж төслөө явуулахгүй бол хэрэгжихгүй байх вий гэдэгтэй санал нэг байна. Татварын маргаан таслах хэрэг олон жил явлаа. Үүн дээр Татварын ерөнхий газар мэргэжлийн байгууллагын хувьд дүгнэлт гаргах ёстой. Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийн асуудлаар БОАЖЯ-тай нилээн удаан ярилаа. Гүний усыг ашиглаад байвал Монгол улсын газар тариалангийн хоёр дахь нөөц бүс нутаг цөлжих аюултай болно.

Тийм учраас гүний усыг ашигладаг технологийг болиулах гэрээний өөрчлөлтийг хийх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. 590 гаруй тн химийн бодис, хог хаягдлыг буцааж өгөх хэрэгтэй. Ландшафтын аргаар булж устгаж болохгүй. Тэрийг устгадаг, боловсруулдаг, үйлдэр манайд байхгүй. Өмнө нь очиж шалгалт хийж байсан. Химийн бодис нь хадгалалт, хамгаалалтын хувьд баталгаатай бус ил гарчихсан, хийсчихсэн байсан. Аудитын байгууллага зардал, ашиглалтын тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгж байж гэрээний нөхцлийг сайжруулах, хуулинд өөрчлөлт оруулах, цаашдаа Монгол улсад татвар төлдөг болох, ашиг нь Монголд нэмэгддэг байх нөхцлүүдийг хийх хэрэгтэй.  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.