Багш нар цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэдгийг онцлов
2022.05.09

Багш нар цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэдгийг онцлов

ЕБС, МСҮТ-ийн багш ажилтнууд цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байна гэдгийг онцлов. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд /2022,05,06/-ны өдөр Дорнод аймагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ЕБС, 1, 5 дугаар сургуульд ажиллаж МҮЭ-ийн холбоо, МБШУҮЭХолбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

Энэ үеэр багш ажилтнуудын зүгээс Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгад тэтгэврийн дундажийг таван жилээр тооцуулах зохицуулалтыг тусгах, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлсэнтэй уялдуулан ТҮБД 5 дугаар шатлалаар цалинждаг багш нарын цалин нэмэгдээгүй. Дуу хөгжим, Биеийн тамирын багш нар 365 хоног нэг ч амралтгүй ажилладаг ч нэмэгдэл урамшуулал илүү цагийн хөлс олгодоггүй. Сургуулийн тогооч нарын ажлын ачаалал их ч цалинг нь нэмээгүй байдлыг голлон анхаарч ажиллахыг хүслээ.

Харин Политехник коллежийн багш ажилтнууд, МСҮТ-үүд 2022.01.01-нээс эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Боловсрол Шинжлэх Ухааны яамд шилжиж ирсэн. Гэвч МБШУ-ны ҮЭ-ийн холбоо болон БШУЯ-ны хамтарсан шийдвэрээр МСҮТ-ийн ажилтнуудын цалин хөлсийг тухайлан авч нэмэгдүүлээгүй. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж байв.

Энэ үеэр МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл Гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд БШУЯ долоон ажлын хэсэг гарч ажиллаж байгаа, ТҮ1-3 дугаар зэрэглэлийн албан хаагчдын цалин хөлсийг холбогдох салбараас нь олгуулахаар болсон. 25-аас дээш жил ажилласан багш ажилтнуудын цалин хөлсийг 5 хувь нэмэгдүүлэхээр болсон. Үр дүнд суурилсан цалин хөлсөөс гадна гүйцэтгэлд суурилсан цалин хөлсийн нэмэгдлийг олгох тухай журмыг ажлын хэсэг дээр хэлэлцэж байгаа зэрэг МБШУЯ, МБШУҮЭХ-ны ХНЗ-ийн гурван талт салбарын хэлэлцээрт туссан шинэлэг заалтуудын талаар мэдээлэл өгч. Ирэх долоо хоногийн баасан гаригт БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай МБШУҮЭХ-ны төлөөлөл МСҮТ-ийн багш ажилтнуудын цалин хөлсийн талаар хэлэлцэхээр товлоод буй тухай хэлж байсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn