Засгийн газрын 1111 төвд БАОЖЯ-тай холбоотой 85 санал иржээ
2022.04.27

Засгийн газрын 1111 төвд БАОЖЯ-тай холбоотой 85 санал иржээ

БОАЖЯ нь өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдлын шийдвэрлэх дундаж хугацааг 28 хоног байсныг 17 хоног болгосон байна. 

Монгол Улсын Засгийн газар Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд Байгаль орчин, аялал жуулчлалын яам -тай холбоотой 85 санал, хүсэлт ирсэн байна. Ирж байгаа өргөдөл, санал, хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэж байхыг харьяалах бүх дарга нарт үүрэг болголоо.

1111 төвд ирсэн 85 өргөдлийн 25 өргөдлийг бүрэн шийдвэрлэж дуусгасан ба 60 өргөдөл нь хянагдаж байна. Үүнээс 45 нь Улсын тусгай хамгаалалттай газарт "Газар ашиглах эрх, зөвшөөрөл"-тэй холбоотой байна. Ихэнх газрын зөвшөөрөл нь давхцал болон цуцалсантай холбоотой маргаантайн улмаас шүүхийн шатанд хянагдаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn