Техник Технологийн Дээд Сургууль үндэсний сүлжээ байгууллагын 15 дахь гишүүн байгууллагаар элслээ
2022.04.26

Техник Технологийн Дээд Сургууль үндэсний сүлжээ байгууллагын 15 дахь гишүүн байгууллагаар элслээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Амгалан, Техник Технологийн Дээд Сургуулийн (ТТДС) Удирдах зөвлөлийн дарга Б.Нэмэхбаатар нар 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн (TISC) үндэсний сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээнд гарын үсэг зурж, технолгийн хүртээмжээр дамжуулан инновацийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, технологийн дамжуулалт, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

Техник Технологийн Дээд Сургууль үндэсний сүлжээ байгууллагын 15 дахь гишүүн байгууллагаар элсэж байгаа бөгөөд Оюуны өмчийн газар нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай 2015 онд Монгол Улсад Технологи, инновацийг дэмжих төвүүдийн үндэсний сүлжээ байгуулах тухай гэрээг байгуулан, улмаар эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагуудтай шинжлэх ухаан, технологийн мэдээллийг хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай ашиглах чадавхийг бэхжүүлэх, инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тус арга хэмжээнд ТТДС-ийн захирал Н.Эрдэмтөгс, Техник Технологийн Политехник Коллежийн захирал Ц.Баярмаа, Монгол Коссен Технологийн Коллежийн захирал М.Сэргэлэн, ТТДС-ийн хамтын ажиллагаа, дэд бүтэц хариуцсан захирал Б.Отгонбаяр, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа, TISC төслийн зохицуулагч ахлах шинжээч Б.Одгэрэл нар оролцлоо.