БЗД-ийн 97-р сургууль спорт заалтай болно
2022.04.18

БЗД-ийн 97-р сургууль спорт заалтай болно

Тус дүүргийн 4-р хорооны 97-р сургууль нийслэлдээ хамгийн томд тооцогдох жишиг спорт заалтай болно. 97-р сургуулийн спорт заалны барилгын ажлыг анх Алтанцэцэг захирал хүсэлт тавьсаны дагуу УИХ-ын гишүүн Б.Саранчимэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлүүлж байсан бол 2023 онд ашиглалтад орохоор барилгын ажил нь өнөөдөр эхэлж байна.

Тус спорт заал нь Улаанбаатар хотын ЕБС-иудын хэмжээнд хамгийн томд тооцогдохоор нийт 720м.кв талбайтай спорт заал юм. Шав тавих ёслолд Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат болон гүйцэтгэгч Солар мэд монголиа ХХК-ийн захирал н.Лхагвасүрэн болон удирдлагууд багш, сурагчид оролцлоо. Мөн БЗД-ийн 11 хорооны өрхийн эмнэлэг болон 13 сургууль, 20-иод цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, 1 сургууль 3 цэцэрлэгийн гадна талбайг тохижуулахаар санаачилж, тохижилтын ажлууд нь эхнээсээ хийгдээд явж байна.

Ковидын нөхцөл байдалтай уялдуулан хол хорио тавигдан шар түвшинд шилжсэн энэ үед өөрийн сонгогдсон бүх 11 хороодын иргэдтэйгээ хороод дээр нь уулзалтууд зохион байгуулж УИХ-ын гишүүнээр 2020-2022 онд ажилласан ажлын тайлан болон батлагдсан хуулийн төсөл, одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд, мөн МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг танилцуулж, иргэдтэйгээ биечлэн уулзаж ярилцан, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, холбогдох газруудад нь шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn