2022.04.14

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан төрийн дээд одон медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, авто тээвэр, хувийн хэвшлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан Завхан аймгийн иргэд төрийн дээд шагналаар шагнагдсаныг Б.Баярсайхан гишүүн гардуулан өглөө.

Тэрээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн Завханчууддаа баяр хүргэж, амжилт хүслээ.