Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа
2022.04.01

Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны 23 Сум, Тосгодын салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн "УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН"-ийг зохион байгууллаа.

Тус холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор эмэгтэйчүүдээ хүлээн авч, тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Тэрээр "Сэлэнгийн эмэгтэйчүүд бидний хамтын ажиллагаа, зорилго зорилтод үр дүн өгөхүйц сургалтыг хийсэн банк санхүүгийн салбарт манлайлж буй залуу захирал Ц.Бархас таны ажилд амжилт хүсье" хэмээв.