Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн хамт олныг төрийн ордонд хүлээн авч уулзлаа
2022.03.25

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн хамт олныг төрийн ордонд хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2022.03.25/ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн хамт олон Төрийн ордонд айлчилж, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын албатай танилцлаа.

Тэдэнд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нар хийж хэрэгжүүлж буй ажил үйлс, эрүүл мэндийн салбарт чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйлчилгээний  талаар мэдээлэл хүргэлээ.

Хэнтий аймаг сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгуудын нэг. Сүрьеэгийн хуучин тасаг нь ашиглах боломжгүй болж 10 гаруй удаа байраа сэлгэсэн стандарт бус өрөөнд олон тооны өвчтөнд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй , халдвар хамгаалалтын норм зөрчигдөж ирсэн.

Харин 2020 оны 11 дүгээр сард Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгөөр 2 давхар 20 ор бүхий Сүрьеэгийн эмнэлэг баригдсанаар халдвар хамгаалалт ба агаар дуслын асуудлыг цогцоор нь шийдэж, өрөө бүхэнд агааржуулалтын системийг шийдвэрлэжээ. Ингэснээр өвчлөл буурч, үр дүн гарч буйг манай эмч нар мэдээлж байна. Цаашид сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад дорвитой анхаарч, сүрьеэ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийлж, тэдэнд амжилт хүслээ.