2022.03.30

С.Бямбацогт: Хил хамгаалахын парк шинэчлэлтийг хэрхэн хийх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,03,30/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Баруун бүсийн боомт болох Ховдын боомтыг сэргээх ажил яригдаж байгаа. Энэ тараар 2021 онд ямар ажил хийгдсэн бэ, мөн цаашдаа юу хийхээр зорьж байна. Хөрөнгө оруулалтын асуудлаа яаж шийдэх вэ, цаад талаасаа  хөрөнгө оруулалтаа шийдээд замаа барья гэсэн санал орж ирсэн, үүнийг бодлогоор дэмжих үү, үгүй юу? Ярамтын боомтын хүчин чадлыг хэрхэн сайжруулах вэ. Хил хамгаалах ерөнхий газрын парк шинэчлэх талаар 10 тэрбум төгрөг суулгасан. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд төсвөө баталдаг. Үүнийг төсөв дээр тусгаагүй. Үүнийг яаж уялдуулж хийх вэ? Ял эдэлж байгаа хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтээр дамжуулан хохирлоо барагдуулах боломж олгоно гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна. Мансууруулах бодист хэрхэн хяналт тавьж байна вэ, Камержуулах ажил ямар ахиц, дэвшил гарсан бэ?

Түүний асуултад холбогдох яамны сайд нар хариулт өглөө.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn