Ц.Идэрбат гишүүн “Өглөөний хүн-4” хөтөлбөрийн хүрээнд нутгийн залуустайгаа уулзалт хийлээ
2022.03.25

Ц.Идэрбат гишүүн “Өглөөний хүн-4” хөтөлбөрийн хүрээнд нутгийн залуустайгаа уулзалт хийлээ

Тэрээр, “Lead Khentii” клубийн санаачлан зохион байгуулж буй "Өглөөний хүн-4" хөтөлбөрийн дөрөв дэх өдрийн зочин илтгэгчээр оролцож, нутгийн оюутан залуустайгаа өглөөний цай хамт ууж, тэдэнтэй залуу хүний манлайлал, зорилгын талаар ярилцаж, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Залуучууд маань уулзалтынхаа эхэнд ярианыхаа гол сэдвээ хувь хүн талаасаа, өөрийн үзэл бодлоо ярихыг хүссэн учраас илүү халуун дулаан болж өнгөрлөө. Үүнчлэн төрийн бодлого, орон нутгийн бодлого, УИХ-ын гишүүдийн зүгээс оюутан залуучууддаа үзүүлж буй дэмжлэг, цаашид баримтлах зарчмын талаар дурдлаа. Эцэст нь тэднээр дамжуулж нийт оюутан залуустаа хорт зуршлаас татгалзаж, хичээл номдоо шамдаж, зорилгынхоо төлөө тууштай зүтгэхийг хүслээ.

Тэрээр, өглөө эрт /06:00-08:00/ өөрөө өөртөө цаг зарцуулж, урилга ирүүлж, хамтдаа ярилцсан "Lead Khentii" клубийн удирдах зөвлөл, клубийн гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn