Тээврийн цагдаагийн алба 2021 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгарууллаа
2021.12.29

Тээврийн цагдаагийн алба 2021 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгарууллаа

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021 оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг алба хаагч, хэлтэс тасагт шагнал гардуулах үйл ажиллагаа “Конвеншн центр”-т зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны дарга Б.Батбямба, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Албан журмын даатгагчдын холбооны дарга Д.Цэвээнжав зэрэг албаны төлөөлөл хүрэлцэн ирж, орон нутгийн харьяа хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагчид цахимаар оролцсон юм.

Хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал бие бүрэлдэхүүнд хандан 2021 оны ажлын алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн хэлж, цаашдын ажил үйлсэд амжилт хүслээ.

Хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаагчид, хамт олон та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.